Тэмцээний тухай

„Чех улсад оршин суугаа Монголчууд дундаас супер од хайж байна.“ Тус тэмцээнийг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран, Баян Монгол ТББ (RICHMON) болон MoneyPolo компани хамтран зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний гол зорилго нь Чех улсад эх орноо сурталчилах, авьяаслаг Монголчуудыг нээн, таниулах болон оролцогчидод дэмжлэг үзүүлэх юм.

 

Тэмцээнд “Таеквондогын тамирчин Европын дэд аварга”, “Ирээдүйтэй загвар өмсөгч-жүжигчин”, “Морин хуурч гэр бүл” болон “Циркийн уран нугараач” гэсэн дөрвөн авьяаслаг оролцогч өрсөлдөж байна. Эдгээр өрсөлдөгчид маань тус тусдаа энэ тэмцээнд түрүүлж өөрсдийн мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байгаа юм.

 

Тэдний мөрөөдөл “Нүдний мэс засал”, “Эмээгээ уриж авчирах онгоцны тасалбар”, “Алдартай зурагчны ЛоокБоок” болон “Эх нутагтаа амралтаараа аялах”…

 

Тэмцээний ялагчийг 2014 оны 3 сарын 20-ны өдрөөс 2014 оны 4 сарын 19-ний хооронд онлайн санал хураалтаар тодруулах болно. Санал хураалтыг http://www.moneypolotalent.com цахим хуудсаар дамжуулан авах бөгөөд та саналаа өгөхдөө Facebook, Twitter, Google+, Vkontakte ашиглах боломжтой.
Та өөрийн дэмжиж буй оролцогчдоо саналаа өгсөнөөр авьяаслаг залуусын хүсэл мөрөөдлөө Чех улсын нутаг дэвсгэрт биелүүлэхэд нь тус болж чадна.

 

Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа нь 2014 оны 4 сарын 20-ны өдөр буюу Монголчуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Хаврын Баяр” өдөрлөгийн үдэшлэг дээр болно. Хаяг: Кulturním centruм Novodvorská.

 

Энэхүү уралдаанд санал өгсөнөөр та ч бас шагнал хожих боломжтой. Илүү их мэдээлэл эндээс авна уу.

 

Soutěž o největší mongolský talent má za cíl přilákat pozornost Čechů k mongolské menšině, vyvrátit některé stereotypy a podpořit talenty v cestě za jejich snem.

 

Хамгийн сайн буюу хамгийн их санал өгсөн хүмүүс 600 хүртэл ам доллар хожих боломжтой. Хамгийн их санал өгсөн хүнийг зохион байгуулагч MoneyPolo компаниас долоо хоног тутам доллараар цэнэглэсэн картаар шагнах болно.

 

Санал хураалтын 1-ээс 3-даxь долоо хоногт (3-р сарын 20-27, 3-р сарын 28-4 сарын 3, 4-р сарын 4-11 хүртэл) хоёр ширхэг 50 долларын шагналтай карт долоо хоног тутам, 4-дэхь долоо хоногт (4-р сарын 12-20 хүртэл) гурван ширхэг 100 далларын картаар шагнах болно.