Гэр бүлээрээ Морин хуур тоглодог, эмээ нь л дутаж байгаа….

Тэд гэр бүлээрээ Морин хуур тоглодог ба одоо ганцхан эмээ нь л дутаж байгаа. Морин хуур бол Боролзойбаатарын гэр бүлээс эгшиглэх Монгол үндэсний хөгжим юм. Анх Чех улсад аав Боролзойбаатар эхнэр Лхагвасүрэнгийн хамт ирсэн ба ирэх болсон шалтгаан нь нэгэн танил нь тэдэнд Прага хотын тухай бас эндэхийн алдартай дуу хөгжмийн сургуулийн тухай ярьсан юм.

 

Тэрээр энэ тухай анх сонсоод “Охиныхоо ирээдүйн төлөө амьдралаа өөрчлөхөөр шийдсэндээ” гэж Б.Буяннямын ээж Д.Лхагвасүрэн өгүүлсэн юм. Хоер жилийн дараа нь тэдний охин Б.Буянням ирж, Прага хотын хөгжмийн сургуулийг алмайруулж чадсан ба одоо авьяаслаг охин маань уг сургуульдаа эхний жилдээ суралцаж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж яваа Монгол охинд маань Прагад хэн нэгэн дутуу санагддаг аж.

 

Тэр “Аав ээж маань Чехэд байх хугацаанд би эмээ дээрээ байдаг байсан харин одоо дөрвөн жил эмээтэйгээ уулзаж чадаагүй маш их санаж байна. Эмээгээ энд хүрээд ирээсэй гэж маш их хүсдэг‘ гэж бидэнд ярьсан юм.