Цирк бол яг л гэр бүл шиг минь, даанч жинэхэн гэр бүл маань дутагдаж байна

Халиунаа анх 7 настайдаа сониуч зандаа хөтлөгдөн циркэд анх очсны дараахан түүний эцэг, эх нь “Танай охин маш их авьяаслаг юм” циркэд бидэнтэй нэгдэх хэрэгтэй гэсэн захиа хүлээн авжээ.
Тэрээр жилийн дараа циркэд элсэн орсон бөгөөд эдүгээ Халиун нь дэлхий даяар нийт 3500 орчим үзүүлбэрүүдийг үзүүлсэн байна.

 

Халиунаа “Би хүүхэд байхдаа аав ээжээсээ хол байсан, тиймдээ ч тоглож өсдөг хүүхэд насыг алгассан” гэж дурсав. Халиун 16 настайдаа Чехэд нүүн ирж Чехийн үндэсний цирк болоx Jo-Joo-той гэрээ байгуулжээ.Хүү болох Тэнгисийгээ төрүүлснийхээ дараа нь мөн адил циркдээ үргэлжлүүлэн ажилласаар л байна.

 

”Цирк бол миний хувь тавилан, миний гэр бүл” гэж Халиун хэлсэн гэвч түүнд жинхэнэ гэр бүл нь дутагдах бөгөөд тэрээр төрсөн нутаг Монгол руугаа нисэх онгоцны тасалбар хожихыг хүсэж байгаа.