Кино жүжигчин болох, мөн мэргэжлийн орчуулагч

Miss Expat тэмцээний оролцогч Баярхүүгийн Мөнгөнзулыг та бид хэд хэдэн телевизийн сурталчилгаанаас мөн хананы зураг, хуанли гэх мэт загварын ертөнцөөс таньж болох билээ. Амжилттай яваа залуухан бүсгүй маань ганцхан загвар өмсөгч төдийгүй мөн багш юм. Тэрээр гадаад иргэдэд Чех хэл зааж мөн Чех иргэдэд англи болон монгол хэл заадаг байна.

 

Гэвч Мөнгөнзулын маань жинхэнэ хүсэл мөрөөдөл бол жүжигчин болж Чехийн кино урлагт өөрийн дүрээ бүтээх хүсэл юм.

Аав ээж нь Монгол буцсанаас хойш дүүгээ асрах ёстой болж сургуулиасаа гарсан хэдий ч шүүхийн орчуулагчийн тусгай зөвшөөрөл эзэмшихийн тулд сургуульдаа буцаж орохыг төлөвлөж байгаа гэнэ. Энэ тэмцээнд оролцож зургаа даруулснаар уг бүсгүйн маань карьерт бага ч болов хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд ойртож байгаа ч юм бил үү.